5 настай охин автомашинд дайруулж амиа алдахад ХҮН-ын сурталчилгааны самбар нөлөөлсөн үү

2020-10-06 14:57

5 настай охин автомашинд дайруулж амиа алдахад ХҮН-ын сурталчилгааны самбар нөлөөлсөн үү

Өчигдөр /2020.10.05/ өдрийн 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Тус ослын улмаас 9 настай, эрэгтэй О хүнд гэмтэж, 5 настай эмэгтэй Б-н амь насыг хохирсон юм.

Бид осол гарсан дээрх авто зам дээр очиж нөхцөл байдлыг сурвалжлахад тухайн явган хүний гарцан дээр гэрлэн дохио байхгүй бөгөөд гарцны хоёр талд орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудын сурталчилгааны самбарыг байрлуулжээ.

Харин осол гаргасан тээврийн хэрэгсэл хотын төвөөс Нисэх-Яармагийн чиглэлд явж байсан байна. Иймд түүний явах чиглэл, явган хүний гарцны наана байрлуулсан ХҮН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар нь осол гаргасан жолоочийн үзэгдэх орчинг хязгаарласан байж болзошгүй байна. 

Хохирогч болох 5, 9 настай Б, О нар тухайн үед авто замын гарцаар гарж явсан ч сурталчилгааны самбарын улмаас жолооч анзааралгүй, хариуцлага алдаж бага насны хүүхдүүдийг мөргөсөн байх магадлалтай юм. Биднийг хэргийн газар сурвалжилга бэлтгэхээр очиход Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ын тус самбар дээр хэмжилт хийж байсан бөгөөд “ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна” хэмээн мэдээлсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан ослын газрын зураг

2020-10-06 12:50

LIVE: Хүүхэд автомашинд дайруулж амиа алдахад сурталчилгааны самбар нөлөөлсөн үү

Өчигдөр /2020.10.05/ өдрийн 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн. Тус ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон юм.

Харин зарим иргэн тус осол гарахад сурталчилгааны самбар нөлөөлж, жолоочийн үзэгдэх орчинг хязгаарласан гэж байр сууриа илэрхийлж байгаа юм. Иймд бид 5 настай охин автомашинд дайруулж амиа алдахад сурталчилгааны самбар нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудлыг хөндөж, хэрэг гарсан газарт манай сурвалжлах баг ажилласан юм. 

ҮЗЭХ: