Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай иргэн амиа алджээ

Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай иргэн амиа алджээ

Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр/2020.10.05/ Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлага 23:10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 23:18 цагт очиж, иргэн Х-ийн гурван өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ. Түймрийн улмаас 48 настай, эрэгтэй угаартан нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр хонь өдөр

39 минутын өмнө