Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Туул голд живж амиа алджээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Туул голд живж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ хоёр өдрийн өмнө сураггүй алга болсон, “Туул” голын усанд осолдсон байж болзошгүй тул тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 09.29-ний өдрийн 10:29 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 10.05-ны өдрийн 10:20 цагт тус дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын уснаас цогцсыг олж гарган дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.