ТОДРУУЛГА: Яармагийн замын гарцан дээр дахин 10 настай хүүхэд мөргүүллээ

ТОДРУУЛГА: Яармагийн замын гарцан дээр дахин 10 настай хүүхэд мөргүүллээ

Өнөөдөр өглөө 08:19 цагийн үед Яармагийн замын \British school\ хойд гарцан дээр 10 настай хүүхдийг “Honda CR-V” маркийн автомашинаар мөргөсөн зам тээврийн осол дахин бүртгэгдлээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал тогтвортой, ил харагдах шархгүй бөгөөд эмнэлэгт хүргэгдэн нарийн шинжилгээнд хамрагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өчигдөр мөн /2020.10.05/ өдрийн 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг ослын улмаас таван настай Б амь хохирч, 9 настай О хүнд гэмтсэн юм.