УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, нөхрийн хамт хил давж зугтсан уу

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, нөхрийн хамт хил давж зугтсан уу

Энэ оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ АТГ-аас прокурорт гаргасан байдаг. Мөн тэрээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ар гэрийн хүндээ Богд уулнаас их хэмжээний газар ашиглах зөвшөөрөл олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл бий. 

Тэгвэл тэрээр саяхан гадаад орон руу ниссэн тусгай үүргийн нислэгт билет бичүүлэн, нөхрийн хамт Монгол улсын хилээр гарч, зугтаасан гэдгийг зарим эх сурвалж мэдээлжээ. Иймд АТГ-аас интерполоор түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авах болсон талаар яригдаж эхэлсэн хэмээн нийтэлжээ.