АНУ-ын таван сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө сонгуулиа өгөөд байна

АНУ-ын таван сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө сонгуулиа өгөөд байна

АНУ-ын бүх нийтийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Тус сонгуулиар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс гадна Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын танхимын гишүүдийн гуравны нэг, 13 муж, нутаг дэвсгэрийн амбан захирагч нар сонгогдох юм.

Харин “United States Elections Project” цахим хуудаст мэдээлснээр, тус улсад нийт 5,618,155 хүн саналаа өгөөд байгаа аж. Хугацаанаасаа өмнө саналаа өгсөн сонгогчдын тоогоор Флорида муж улс тэргүүлж байгаа ба тус мужид 947 мянган хүн саналаа өгөөд байна. Харин Виржиниа муж улсад 769 мянга, Мичиганд 639 мянган хүн тус бүр саналаа өгчээ.

“CNN” телевизийн захиалгаар “SSRS” албаны явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад, санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд саналаа өгнө гэсэн бол одоогийн ерөнхийлөгч Дональд Трампт 41 хувь нь саналаа өгөхөө илэрхийлжээ. Харин санал асуулгад оролцогчдын 2 орчим хувь нь хэнийг нь ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Mental daily