Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

Армени, Азербайжан Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд орон нутгийн цагаар аравдугаар сарын 18-ны 00:00 цагаас хүмүүнлэгийн түр эвлэрэл тогтоох тухай тохиролцжээ. Уг шийдвэрийг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн даргалагч орнуудыг төлөөлсөн Франц, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийн дагуу  гаргасан байна. Уулын Карабах дахь нөхцөл байдал есдүгээр сарын 27-нд хурцдаж, маргаантай нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа эхэлсэн билээ.

Эх сурвалж: TASS