ВИДЕО: Олон жилийн өмнө алга болсон дөрвөн хүнийг Энэтхэгийн далайд буудан хороосон байжээ

ВИДЕО: Олон жилийн өмнө алга болсон дөрвөн хүнийг Энэтхэгийн далайд буудан хороосон байжээ

Загас агнуурын завины ахмад гэх нэгэн хятад эр найман жилийн өмнө дөрвөн хүнийг далайн дээрэмчид хэмээн сэжиглэж хороосон байх магадлалтай талаар Тайванийн прокурорууд мэдээллэж эхэлжээ.

Уг дөрвөн иргэнийг 2012 оны 9-р сард Энэтхэгийн далайд буудаж хөнөөсөн бөгөөд энэхүү үйл явдлын гар утасны бичлэг цахим ертөнцөд тавигдсаны дараа аллага нь ил болсон байна. Прокуроруудын мэдээлж буйгаар сэжигтэн нь БНХАУ-ын иргэн бөгөөд Тайванийн хөлөг онгоцны ахмад байхдаа аллага захиалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Сэжигтний хэлснээр Сомалийн далайн дээрэмчид гэгдэж байсан этгээд түүний завь болон бусад гурван завийг буудаж, тэр хавиар загасчилж байсан бөгөөд өөрсдийгөө хамгаалах боломжгүй үед нь буудан хөнөөжээ.

Энэ хэргийн бичлэгийг агуулсан гар утсыг Фижид таксинд үлдээсэний дараа олсон хүн нь уг бичлэгийг 2014 онд “Youtube” дээр байрлуулсан байна. Бичлэг дээр уг дөрвөн этгээд рүү 40 орчим хүн буудаж байгаа нь гардаг ба усанд унаж буй дөрвөн эрэгтэйн дүрс үлджээ. Мөн мандарин хэлээр нэгэн эрэгтэй хүн тушаал өгч байгаа нь сонсогддог аж.

Тайваньд хүн амины хэрэгтэнд хамгийн багадаа 10 жилийн ял оноох хуулийн заалт байдаг ажээ.