Бразилд коронавирусийн эсрэг Хятадын вакциныг туршиж байна

Бразилд коронавирусийн эсрэг Хятадын вакциныг туршиж байна

Бразил улс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг ашиглахаар төлөвлөж байгаа талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Холбооны засгийн газар Хятадын “Синовак Биотех” компанийн бүтээсэн 46 сая тун вакциныг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд дархлаажуулалтын хөтөлбөрийг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ингэснээр тус улс дархлаажуулалтын хөтөлбөрт хамрагдсан хоёр вакцинаа сонгож байна. Өмнө нь Бразил  улс Английн Оксфордын их сургуулийн “AstraZeneca” вакциныг хэрэглэхээ мэдэгдэж байсан юм.

Одоогоор Хятадын вакциныг Сан Паулу мужийн судалгааны төв Бутантан институт туршиж байгаа бөгөөд хоёр шатны туршилтын үйл явц амжилттай явагдаж байгаа аж. Бразил коронавирусийн халдвар хамгийн өндөр тархсан улсуудын нэг. Тус улсад өнөөдрийн байдлаар халдварын 5,3 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлтээрээ АНУ, Энэтхэгийн дараа бичигдэж байгаа бол нас баралтын тоогоор АНУ-ын дараа бичигдэж байна. 

Эх сурвалж: CNN