Тираннозавр батаарын араг яс дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан олдвор болжээ

Тираннозавр батаарын араг яс дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан олдвор болжээ

Энэ сарын 12-ны өдөр Кристигийн дуудлага худалдаагаар Тираннозавр батаарын араг яс 31.8 сая доллараар /90 тэрбум/ үнэлэгдэж, дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан үлэг гүрвэлийн яс болжээ. “Стэн” /үлэг гүрвэлийн ясыг анх нээсэн палеонтологичийн нэрээр нэрлэгдсэн/  гэж нэрлэгдсэн тус үлэг гүрвэлийн олдворыг 1987 онд палеонтологич Стэн Сакрисон Монтана Өмнөд Дакота хэмээх газраас олсон байна.

“Стэн” нь одоогоос 67 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл бөгөөд 13 фут өндөртэй, 40 футын өргөнтэй, хоёр хөл дээрээ явдаг үлэг гүрвэл юм. Сүүлийг нь оруулаад 188 яснаас бүрдсэн уг үлэг гүрвэл нь хамгийн том, бүтнээрээ олдсон Тираннозавр болж байжээ. 

Үлэг гүрвэлийг эхэндээ "Triceratops" /сүүн тэжээлтэн/ төрөл хэмээн үзэж байсан бөгөөд 1992 он хүртэл палеонтологичид жинхэнэ гарал үүслийг нь тодорхойлж чадаагүй аж. Түүнчлэн Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар тус үлэг гүрвэлийн ясыг анх 6-8 сая доллараар үнэлж байжээ.

Эх сурвалж: CNN