Б.Ундармаа суллагдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн үү

Б.Ундармаа суллагдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн үү

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял оноож, түүний нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан байдаг. Харин саяхан /2020.10.22/ болсон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргаж улмаар сулласан байдаг. 

Тэгвэл давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэрт төрийн өндөр албан тушаалтнууд болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөлөөлсөн юм биш биз гэх хардлага нийгэмд бий болоод байгаа билээ. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Сүхбаатар аймагт болсон Ц.Жигжиджав агсны хөшөөний нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох үеэр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа түүнийг дагалдан явж байжээ.