Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан айлын хаалгыг ОБЕГ-ын ажилчид нээжээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан айлын хаалгыг ОБЕГ-ын ажилчид нээжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 75/6 дугаар байранд иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул байрны хаалгыг онгойлгох тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.06-ны өдрийн 00:31 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн 105-р аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 00:50 цагт очиж хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна.