Хувийн эмнэлэгүүдээс хүний нөөц, хүч хэрэгслийг ДАЙЧЛАН ажиллуулах үүрэг өгчээ

Хувийн эмнэлэгүүдээс хүний нөөц, хүч хэрэгслийг ДАЙЧЛАН ажиллуулах үүрэг өгчээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын томоохон голомт үүсэж, өдөр ирэх бүр халдвар авсан ойрын болон дам хавьтлуудын тоо нэмэгдсээр байна.

Иймд үүсэн нөхцөл байдлын улмаас Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 33.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгцээтэй байгаа хүний нөөц, хүч хэрэгслийг дайчлан ажиллуулах шаардлага гарч, баг томилж ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлж эхэлжээ.

Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бүр хүний нөөц, хүчин чадлаас хамаарч 2-оош доошгүй баг буюу халдвар судлаач 1, лаборант эсвэл сувилагч 1, ариутгагч 1, жолооч 1 тус тус томилон өнөөдөр /2020.12.25/-ийн дотор Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-т мэдэгдэхийг үүрэг болгожээ.

Баг томилж ирүүлэх албан тоот