832 иргэн хүчингүй болон хуурамчаар үйлдсэн QR кодоор зорчих гэж оролджээ

832 иргэн хүчингүй болон хуурамчаар үйлдсэн QR кодоор зорчих гэж оролджээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв өнөөдөр авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Энэ үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд “Жолооч нар QR код бүхий зөвшөөрлөөр авто замын хөдөлгөөнд оролцох учиртайг сайн мэдэж байгаа. Гэвч хүчингүй болсон QR кодоор зорчих гэж оролдох, хуурамчаар үйлдэхийг завдсан тохиолдол тасрахгүй байна. Манай хэлтсийн хэмжээнд өчигдрийн байдлаар 832 ширхэг хуурамч болон хүчингүй болсон QR кодоор зорчих гэсэн зөрчлийг илрүүлсэн. Энэ тохиолдолд тухайн QR кодыг хураан авч, аюулгүй байдлаа хангахын тулд уутанд хийж, битүүмжилж байна. Энэ хэргийг зохих журмын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн өгч байгаа" гэлээ.

Түүнчлэн тэрбээр алба хаагчдадаа халдвар хамгааллын дэглэм сахиулж, хоёр цаг тутамд амны хаалтыг нь солиулах, тээврийн хэрэгсэлд хэт ойртохгүй байхыг мөрдүүлэн ажиллаж байгааг дурдлаа.