С.Болормаа агсны шүүх хурал өнөөдөр болно

С.Болормаа агсны шүүх хурал өнөөдөр болно

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай С.Болормаа гэх эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг С.Болормаа бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шуугиан дэгдээсэн юм.

Харин энэхүү хэргийг УЕПГ-аас хяналт тавьж Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг. Тэгвэл шүүх хурал өнөөдөр \2020.12.25\ болох аж. Тус шүүх хуралд яллагдагчаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар оролцох бол хохирогчоор талийгаачийн ээж Г.Ундрам болон тэдний өмгөөлөгч оролцох ажээ.

Хэргийг сануулбал,  хоёрдугаар сарын 19-ний өдрийн үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.