Дэлхий Ёнэямачуудын чуулга уулзалт Монголд боллоо

Дэлхий Ёнэямачуудын чуулга уулзалт Монголд боллоо

Японы Ротари клубууд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагааны хүрээнд аль 50 жилийн өмнөөс гадаад оюутнуудыг дэмжих Ёнэямагийн нэрэмжит тэтгэлгийн санг байгуулж өнөөдрийг хүртэл 21024 гадаад оюутанд тэтгэлэг олгожээ.

Энэхүү тэтгэлгээр сурч төгссөн оюутнууд эх орондоо буцан ирж төгсөгчдийн холбоог байгуулсны нэг нь Монголын Ёнэяма төгсөгчдийн холбоо болно. Өдгөө Дэлхий даяар Тайвань, Солонгос, БНХАУ, Тайланд, Балба, Монгол,Шри-Ланк, Малайз, Мяньмар, зэрэг нийт 9 оронд төдийгүй Японд 33 төгсөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр холбоод 2017 онд Японы Кумамото хотноо “Дэлхийн Ёнэямачуудын анхдугаар Чуулга Уулзалт”-ыг зохион байгуулсaн ба энэ жил Монголд 2 дахь Чуулганаа “Kizuna in Mongolia” нэрийн дор зохион байгуулж байна. Кизүна гэдэг нь япон хэлээр "Сэтгэлийн нандин холбоо" гэх утгыг агуулдаг аж.

Тус Ёнэямагийн нэрэмжит тэтгэлгийн нэг жилийн мөнгөн дүн нь ойролцоогоор 15.000 ам доллар байдаг бөгөөд 2 жил хүртэлх хугацаагаар нэг оюутанд олгогддог байна. 1996 онд Монголын анхны оюутан тэтгэлэг авсан цагаас хойш эдүүгээ энэ тоо 279-д хүрчээ. Энэ нь Монголын ирээдүй болсон оюутан залууст оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэж хэлж болно.

Энэ удаагийн "Чуулга Уулзалт"-д 16 орны 400 орчим зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Монголын 70 гаруй Ротарийн гишүүд, 100 гаруй тэтгэлэгт оюутнууд оролцож байгаа билээ.

Хуралд Монголын Гадаад Хэргийн Яамны Сайд Д.Цогтбаатар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Такаока тэргүүтэй зочдоос гадна Японы 30 орчим Ротарийн дүүргийн захирагч нар оролцож байна.

Японы Ротаричууд олон жилийн өмнө тарьсан үрээ хэрхэн өсч өндийн хүчтэй болсны харахаар ирж, Тэтгэлэгт залуус маань өөрсдийн амжилтыг харуулсан тэмдэглүүштэй уулзалт болж байгаагаараа онцлогтой.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө