Өнгөрсөн онд сураггүй болсон Хятад жуулчдын цогцос олджээ

Өнгөрсөн онд сураггүй болсон Хятад жуулчдын цогцос олджээ

Өнгөрсөн онд буюу 2018 оны аравдугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас ууланд гурав хоног аялаад ирнэ гээд сураггүй алга болсон иргэдийн цогцсыг олсон байна. Тодруулбал, долоодугаар сарын 23-ны өдөр Улаан-Уул суманд орсон их хэмжээний борооны дараа үерийн усаар урсаж орж ирсэн гэв.

Хэргийг эргэн сануулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар сураггүй алга болсон.

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 4 алба хаагч, БОАЖГ-ын 4 албан хаагч, орон нутгийн 15 хүн, ар гэрийн 2 хүн, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэл, 23 морьтойгоор Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн Ар голын Ац уул гэдэг газар хээрийн түр штаб байгуулж, гурван бүлэгт хуваагдан 10 км-ийн тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч эрлийн ажиллагаа үр дүнд хүрэлгүй зогсоогоод байсан юм.




Өнөөдөр луу өдөр

37 минутын өмнө