Албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн АВРАГЧ ард түмнээс тусламж хүслээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн АВРАГЧ ард түмнээс тусламж хүслээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түлэгджээ.

Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эхнэр А.Мөнгөнцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Гал сөнөөгч, аврагч Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг юм байна.

Онцгой байдлын албан хаагчдад эрүүл мэндийн, эрсдэлийн, амь насны даатгал байдаггүйг Мөнгөнцэцэг ярьж байна. Тиймээс тэрбээр нөхрийн эмчилгээнд дэмжлэг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан аж. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэд, Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд Ө.Энхтүвшинд, Ө.Энхтүвшинд холбогдох албаныханд шилжүүлсэн хэмээн долдугаар сарын нэгнээс хойш “судалсаар” байгаа аж.

Ахлах ахлагч Үнэнбат одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Yөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд түүний эхнэр нь хандсан байна. Түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байна.