А.Мөнхцэцэг: Есөн сартай хүүгээ аваад Засгийн газрын гадна  суулт зарлана, өөр арга алга

А.Мөнхцэцэг: Есөн сартай хүүгээ аваад Засгийн газрын гадна  суулт зарлана, өөр арга алга

Өнөгөрөгч дөрөвдүгээр сарын 12-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон Онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн өчигдөр буюу /2019.07.26/ хэвлэлийн хурал хийлээ. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түлэгджээ.

Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа, мөн эрх бариагч нар тоохгүй байгаад гомдолтой байгаа тухайгаа аврагчийн эхнэр А.Мөнгөнцэцэг хэлж байлаа. Гал сөнөөгч, аврагч Э.Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг байна.

А.Мөнгөнцэцэг хэлэхдээ: "Ганцаараа хаана, яаж хандахаа мэдэхгүй сандарч яваад “Босоо хөх Монгол” гэх байгууллагад хандсан. Үнэхээр дэмжээд түшээд ирсэн чинь хонгилын үзүүрт гэрэл гарав уу гэж бодлоо. Манай нөхөр Онцгой байдлын албанд 19 ажил ажиллаж байгаа. Бид хоёр гэр бүл болоод 17 дахь жилдээ, дөрвөн хүүхдийн ээж, аав болсон амьдарч байна. Онцгой байдлын албанд 5000 алба хаагч тэдний эхнэрүүдийн ар гэрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-той хамтарч дуу хоолойгоо нэгтгэж байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан хүн өнөөдөр ард түмнээсээ гуйлга гуйж байна. Онцгой байдлын алба хаагчдад эрсдэлийн, даатгалын, амь насны хууль гэж байдаггүй юм байна” гэв.

Ахлах ахлагч Э.Үнэнбат одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Гэвч хоёр гар нь ямар ч ажиллагаагүй байгааг эхнэр нь хэллээ.

Тиймээс нөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан байна. БНСУ-ын эмнэлэг Э.Үнэнбатыг эмчлэх боломжтой гэсэн хариу өгч, энэ сарын 30-нд солонгос эмч нар өөрсдөө ирж, авч явахаар ярилцсан байна. Харин түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байна гэв.

Онцгой байдлын албанд 5000 албан хаагч ажилладаг. Тэдэнд эрүүл мэндийн эрсдэлийн даатгал гэж байдаггүй аж. Харин амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн 30 сая төгрөгийн тэтгэмж олгодог хууль дүрмийн зохицуулалттай юм байна.

Энхбатын Үнэнбат Хаанбанк 5094504536

А.МӨНГӨНЦЭЦЭГ:

-Миний хань Э.Үнэнбат Онцгой байдлын албанд тасралтгүй 19 жил цаг наргүй ажиллаж байгаад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-ний өдөр ой хээрийн түймэр унтрааж ажил үүргээ гүйцэтгэж байгаад маш хүнд түлэгдээд түүнээс   хойш тасралтгүй эмчлүүлсэн хэдий ч хоёр гар нь ямар ч ажиллагаагүй хатингаршаад хэцүү байдалд байна.

Ой хээрийн түймэр унтрааж яваад биеийнх нь ихэнх хэсэг түлэгдсэн. Хамгийн их түлэгдсэн нь хоёр гар тэр чигтээ түлэгдэж одоо хүртэл эмчилгээ, засал авахгүй байна.

-Манай улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу өгсөн үү

-Манай улсад эмчилгээ байхгүй ч гэхгүй бүрэн эмчлэгдэхгүй ч гэхгүй хөдөлмөрийн чадвараа алдана гэсэн зүйл яригдаж байна. Манай гэр бүлийн хувьд нөхрөө ийм байдалтай байлгаад байх маш хүнд байна. Би цаашид хэнд, яаэ хандахаа мэдэхгүй бүүр гайхаад хэвлэлийн бага хурал хийсэн.

-Гадаад улсад эмчлэгдэх юм бол хэд орчим төгрөгийн зардал гаргахаар байна.Та судалж үзсэн үү?

-Маш олон гадаад улсууд руу хандсан. Япон, АНУ, БНХАУ, БНСАУ зэрэг орнууд руу хандсан. Эдгээр улсаас хамгийн өртөг багатай буюу боломжит хариу хэлсэн улс нь БНСАУ бидэнд хариу ирүүлсэн. Ингэхдээ Солонгос улсын нилээн олон эмнэлэг рүү хандсан ч ийм хүнд хэлбэрийн хагалгааны дараах хүн авахгүй гэсний эцэст нэг эмнэлэг болно гэсэн хариу ирүүлж эмчлүүлэх дээрээ тулахаар бидэнд ямар ч боломж алга байна.

-Эмчилгээний цаг хугацаа хэр тулсан байна вэ?

-Эмчилгээний зардал нилээн их мөнгө яригдаж байгаа. Тэр мөнгийг нь манай гэр бүл битгий хэл энгийн Монгол айл төлөх ямар ч боломжгүй учраас би гэр бүлээ төлөөлөөд долдугаар сарын 1-ний өдөр Засгийн газар руу болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү хандаж захидал бичсэн. Ингэхдээ би ажил үүргээ гүйцэтгэж байгаад манай нөрөх ийм байдалд хүрсэн учраас эмчилгээний зардлыг нь шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлт өгсөн. Гэсэн ч одоо хүртэл хариу ирээгүй байна.

Одоо чухам би яах ёстой юм бол үнэхээр мэдэхгүй байна. Би эсвэл Ерөнхий сайдыг дахин 30 хоног хүлээх ёстой юу?, энэ байдлаараа шийдэгдэхгүй үлдэх ёстой юу мэдэх юм алга байна.

-Ой түймэрт ажлаа хийж байгаад хүнд түлэгдсэн гэж байна. Онцгой байдлаас холбоо барьж тусалж байгаа юу?

-Онцгой байдлаас байнга л биеийн байдал асууж сураглаж байгаа. Гэхдээ ийм хүнд түлэгдсэн болохоор эмчилгээний зардал гэж байдаггүй юм байна. Би энэ хугацаанд би хандах ёстой газарт нь зөндөө хандаж явлаа. Сүүлдээ ард түмнээсээ тусламж хүсээд сууж байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн яагаад ингээд гуйлга гуйгаад суух ёстой юм бэ. Би ойлгохгүй байна. Солонгос улсаас эмч нар нь долдугаар сарын 30-ны дөөр ирээд найман сарын 5-ны өдөр Солонгос руу авч явах юм. Тэгэхэд би өнөөдөр ямар ч мөнгөгүй сууж байна.

Энэ асуудлыг яагаад энэ саарал ордныхонд шийдвэрлэж өгч болохгүй байгаа юм. Би ямар ч байсан шийдвэрлэж болох ямар нэгэн албан тушаалтантай нь уулзах хэрэгтэй байна. тэгэхгүй бол эмчилгээнд орох цаг нь улам л ойртоод байна. Бидэнд саарал ордны хүмүүсийг хүлээж суух цаг алга байна.

Ямар ч байсан цаг хугацаа алдалгүй нөхрийнхөө гарыг эмчлүүлмээр байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, бид хоёр гурван хүүхэдтэй. Бага хүүхэд маань одоо есөн сартай. Би болохгүй бол бага хүүгээ тэврээд Засгийн газрын гадна хононо л гэж бодож байна. Хонохоор эрх биш хүлээж авч уулзах цаг зав нь гарах байлгүй дээ.

-Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд эмчилгээний зардал өгөх хуулийн заалт байхгүй гэж ойлголоо?

-Хэрэв тийм хууль байсан бол би өнөөдөр ингэж гуйлга гуйгаад явж байх уу?. Өнөөдөр би хандах газар байхгүй суух байсан уу. Хууль дүрмээрээ явсан байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байх байсан. Өнөөдөр би Онцгой байдлын 5000 алба хаагч түүний гэр бүл эхнэрүүдийн өмнөөс дуу хоолой нь болж ямар нэгэн юм хиймээр байна. Хийлгэхийн төлөө зорилготойгоор явж байна.

-Биеийн аль аль хэсгүүд түлэгдсэн бэ?

-Нүүх, нуруу, хонго, хөл, хоёр гар тэр чигтээ түлэгдсэн. Биеийн бусад хэсгийн түлэгдлээс үлдсэн шах сорив тоохгүй байгаа. Гэтэл хоёр гарын арван хуруу ажиллагаагүй. Дөрвөн хурууны нэгдүгээр үенүүд нь байхгүй. Хүний хамгийн чухал тулгуур эрхтэн чинь гар байдаг юм байна. Хоёр гаргүй хүн чинь хүссэнээрээ хоол идэж чадахгүй, үр хүүхдүүдээ тэвэрч ч чадахгүй, бие засаж ч чадахгүй байна.

Миний бие бас муу байна. Унтах гээд ч нойр хүрэхгүй байна. Идэх гээд ч хоол орохгүй байна.