Усархаг борооны улмаас Дарь-эхийн замын зорчих хэсэгт эвдрэл үүсчээ

Усархаг борооны улмаас Дарь-эхийн замын зорчих хэсэгт эвдрэл үүсчээ

Их хэмжээний усархаг бороо орсоны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсч байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба