Улаанбаатар-Налайх чиглэлийн түр замыг тодорхойгүй хугацаагаар ХААЛАА

Улаанбаатар-Налайх чиглэлийн түр замыг тодорхойгүй хугацаагаар ХААЛАА

Нийслэлд их хэмжээний усархаг бороо орсны улмаас Улаабнаатар - Налайхын түр зам эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд болзошгүй аюул ослоос сэргийлэн тус замын нөхөн сэргээлт хийгдтэл хуучин Баянзүрхийн товчооноос налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр буюу наймдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагаас тодорхойгүй хугацаанд хаалаа.

Налайх чиглэлд зорчиж буй иргэд жолооч та бүхэн Төв аймаг, Дөрөвдүгээр зөрлөг маршрутаар тойрч замын хөдөлгөөндөө оролцохыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас анхааруулж байна.

Мөн ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.