Хар хорхойн нүүдэл орж ирсэн гэдэг худал мэдээлэл гэв

Хар хорхойн нүүдэл орж ирсэн гэдэг худал мэдээлэл гэв

Сүүлийн өдрүүдэд Сибирийн ойд их хэмжээний түймэр дэгдсэнээс, манай улсад хар хорхойн нүүдэл орж ирсэн гэх мэдээлэл иргэдийн дунд тархах болсон.

Тэгвэл эл мэдээллийг ШУА-аас үгүйсгэлээ. Энэ талаар шавж судлаачид, "Одоогоор ямар нэгэн шавжны нүүдэл мэдэгдсэн зүйл байхгүй. Иргэд элбэг үзэгдэх болсон энэхүү шавжийг хар хорхой гэж буруу ойлгож байна.

Тархаад байгаа шавж нь 300 орчим зүйл байдаг “Carabinae” төрлийн “жийгээ цох” гэх монгол нэршилтэй, ялгах сүвнийхээ булчирхайгаар хорт шингэн ялгаруулдаг, хатуу далавчтаны багийн шавж юм" хэмээгээд байна.