Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын комисс өнөөдөр хуралдана

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын комисс өнөөдөр хуралдана

Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууссан. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өчигдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээлэл хийсэн юм.

Энэ талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  ерөнхий захирал Б.Сүхбаатар, “972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хаасан. Бүртгэлийн явцад ямар нэгэн хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулсан” хэмээсэн.

Өнөөдөр орон сууцны комиссын хурал болж буй. Сонгон шалгаруулалт нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллах аж. Улмаар түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдээс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг зохих журмын дагуу эрэмблэх ажлыг сонгон шалгаруулах комисс зохион байгуулна.

Шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

1.Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн

2.Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн

3.Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн

4.18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн

5.Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн

6.Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн

8.Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.