Яармагийн гүүр морьтой гэрэлтэй болжээ

Яармагийн гүүр морьтой гэрэлтэй болжээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн явдал юм. Харин саяхан яармагийн гүүрэн дээр гэрлийн шонгуудын доод хэсэгт морины дүрстэй гэрэл байрлуулсанд иргэд ихэд сэтгэл хангалуун байгаа аж.