Ц.Баатархүү: Галт зэвсэгтэй зугтсан цэргүүдийг хяналтдаа авч байршлыг тогтоосон

Ц.Баатархүү: Галт зэвсэгтэй зугтсан цэргүүдийг хяналтдаа авч байршлыг тогтоосон

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл үүнтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт хилийн цэргийн пост дээр хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газраас ажлын хэсэг гарсан байгаа юм. Ингэхэд харуулын дарга, 34 настай эрэгтэй хүн буудуулж нас барсан байсан. Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй зугтсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Цэргүүдийг хяналтдаа авч байршлыг нь тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүд галт зэвсэгтэй, сумтай зугтсан. Маш аюултай. Өөрсдийгөө болон бусдыг хохироох эрсдэлтэй" гэлээ.