Оргосон цэргүүдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр шөнө 23:00 цагт зогсож, үүрээр дахин эхэлжээ

Оргосон цэргүүдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр шөнө 23:00 цагт зогсож, үүрээр дахин эхэлжээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус цэргүүдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр үүрээр дахин эхэлжээ. Хил хамгаалах ерөнхий газраас сүүлд мэдээлэхдээ “харанхуй болсон учраас эрэн хайх ажиллагаа түр зогссон. Үүрээр дахин эхэлнэ” хэмээн мэдээлсэн юм. Тус хоёр цэрэг хилээс 15 орчим километр газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, боорцог, гамбир болон мотоциклыг нь гуйж аваад явсан бөгөөд цэргийн ангиас цааш 50 орчим километрийн зайд тухайн мотоциклоо орхиод, цааш уулаар орж явсан талаар албаныхан мэдээлсэн. Гэхдээ тухайн цэргүүдийн байршлыг тогтоогоод байгаа аж. Эрэн хайх ажилд цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагын хамтарсан 100 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм байна.




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө