Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг: БНСУ-аас өөр газар руу эмчилгээнд явахаар газар нь хол тул бие нь дийлэхгүй байх

Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг: БНСУ-аас өөр газар руу эмчилгээнд явахаар газар нь хол тул бие нь дийлэхгүй байх

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг /2021.04.02/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл зарим эх сурвалжууд Улсын начин Э.Энхбатыг Солонгос /БНСУ/ руу эмчилгээнд явуулахаар судалж байгаа талаар мэдээлж буй. Харин энэ талаар түүний гэргий Б.Нандинцэцэгээс хэвлэлд өгсөн тайлбартаа “Биеийн байдал нь сайжрахгүй, муудахгүй янзандаа л байна. Унтуулга нь хэзээ гарахыг нь хэлж мэдэхгүй юм. БНСУ-д эмчлүүлэх асуудлыг судалж байна. Эмчилгээний зардал хэд болохыг нь одоогоор хэлж мэдэхгүй, урьдчилж хэлэхэд хэцүү юм. Өөр улс руу явах болохоор газар нь холдоод бие нь дийлэхгүй байх" гэжээ.