Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Улаанбаатар хотод 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод буй. Харин энэ өдрүүдэд үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй салбарын ажилчдын автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор нь ангилж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, ажиллахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.