Даргынхаа аминд хүрээд зэвсэглэн зугтсан хоёр байлдагчийг баривчилжээ

Даргынхаа аминд хүрээд зэвсэглэн зугтсан хоёр байлдагчийг баривчилжээ

Өнгөрсөн баасан гарагт Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг харуулын даргынхаа аминд хүрээд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус хоёр цэргийг өнгөрсөн шөнө буун дуу гаргалгүй баривчлан саатуулжээ. Тодруулбал, хилийн цэрэг, Тагнуул, Цагдаагийн хамтарсан баг гэмт этгээдүүдийн эцэг эх, гэр бүлтэй хамтран ажилласны үр дүнд тэднийг ямар нэг эсэргүүцэлгүй буулган авч чадсан байна.

Өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед тус хоёр цэрэг нь Шар сайрын хөндий уруудан Алаг нуур луу явсан ул мөрийг албаныхан олоод байсан бөгөөд тэд Ховд аймгийн чиглэлд явах хөдөлгөөн үйлдэж байгаад баригджээ.  




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө