Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

2021 оны 04 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 671 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2, нийслэлд 1 хүний амь хохирсон.


ТОДРУУЛБАЛ, 

-2021.04.09-ны өдрийн 18:00 цагийн орчим Дундовь аймгийн Өндөршил сум “Эргэн шанд” гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

-2021.04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай баг “Улаан үзүүр” гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн Hyundai-Porter маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

-2021.04.10-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой Hyundai-Porter маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амь насын хохироосон. Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 108, Орон нутагт 43 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж оролцохыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө