Гадаадын иргэнийг дээрэмдсэн ТЕГ-ын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ

Гадаадын иргэнийг дээрэмдсэн ТЕГ-ын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-нд ОХУ-ын иргэн Г болон Монгол Улсын иргэн М нарыг тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн дээрэмдэж, 50.000 доллар, 2500 еврог авсан хэрэг гарсан.

Үүний дараа Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэд болох 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага,  Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө