ТЦА: Цагдаагийн алба хаагчаар жолоогоо бариулж хөл, хорио зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

ТЦА: Цагдаагийн алба хаагчаар жолоогоо бариулж хөл, хорио зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ныг хүртэл нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон. Тэгвэл өчигдөр /2021.04.11/ загвар өмсөгч Ээгий буюу С.Эрдэнэцогт хөл, хорионы дэглэм зөрчиж хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байгаа юм. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хаягтаа “Цагдаа найзтай байх ийм сайхан” хэмээн цагдаагийн алба хаагчаар тээврийн хэрэгслийн жолоогоо бариулж яваа бичлэгээ нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Өнөөдөр /2021.04.12/ Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийхдээ энэ талаар тайлбар өгсөн юм.

Тодруулбал, “Уг хэрэг дээр ЦЕГ-ын эрх бүхий субьектууд хяналт шалгалтыг хийж байна" гэлээ. 

Харин загвар өмсөгч С.Эрдэнэцогт Би цагдаагийн байгууллагад цагдаа найзтайгаа хамт мэдүүлэг өгч байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Б.БЯМБАСҮРЭН




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө