Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Өнгөрсөн гуравдугаар сард дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй мөн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай гэсэн үндэслэлээр түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал үргэлжилж байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх шүүх хурлыг ирэх лхагва гарагт дахин хэлэлцэхээр болсон гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн байгууллагаас дуучин Т.Дэлгэрмөрөнг шинжилгээнд хамруулахад  TNC төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан бөгөөд Т.Дэлгэрмөрөнгийн хувьд “Миний шээсний шинжилгээнээс ургамлын төрлийн бодис илэрсэн. Энэ нь ургамлын гаралтай цай уусан хэний ч шинжилгээнээс илрэх л асуудал. Тиймээс надаас дахин шинжилгээ авсан” гэж мэдэгдээд байсан юм.