П.Энхмөнхийг АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ

П.Энхмөнхийг АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат томилогдон ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр тус бүлгийн орон тооны бус зөвлөхөөр П.Энхмөнхийг томилж, үнэмлэхийг нь гардуулсан байгаа юм. 

Энэ нь олон хүний шүүмжлэлийг дагуулсан. Учир нь П.Энхмөнх нь загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж байсан нэгэн юм. Тэгвэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулах болсон П.Энхмөнхийн томилгоог хүчингүй болгосон байна. Тодруулбал, УИХ дахь тус бүлгээс “АН-ын бүлэг П.Энхмөнхийг бүлгийн орон тооны бус зөвлөхөөр томилсон байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож чөлөөлсөн болно” гэж мэдэгджээ. 

УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан мэдэгдэл