Н.Түвшинбаяр Э.Энхбат начны эмчилгээний бүх зардлыг гаргахаар болсон гэв

Н.Түвшинбаяр Э.Энхбат начны эмчилгээний бүх зардлыг гаргахаар болсон гэв

Олимпийн аварга Н.Түвшинбаярт  зодуулж, тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбатыг эмчлүүлэхээр  өнөөдөр /2021.04.12/  “Хүннү эйр” компанийн тусгай нислэгээр БНСУ руу авч явсан. Түүнтэй хамт ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар  явжээ.

Харин түүний эмчилгээний зардлын асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа бөгөөд иргэдээс хандив цуглуулах бус Н.Түвшинбаярыг найзынхаа эмчилгээний зардлыг гаргах ёстой” хэмээж буй. Тэгвэл энэ талаар 461-р ангид хоригдож байгаа Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн  тусгай нислэгийн зардлыг 100 хувь төлсөн. Мөн очоод хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг гаргаж, эмнэлэгт нь байршуулсан. Эмчилгээнд хэдий хэмжээний зардал гарахыг ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулсны дараа хэлэх боломжтой.  Цаашид гарах  бүхий л зардлыг төлнө. Н.Түвшинбаяр болон түүний гэр бүлийнхэн Э.Энхбатын биеийн байдалд маш их сэтгэл зовж, хурдан эдгэрэхийг хүсэж байгаа” гэжээ.

Өчигдрөөс эхлэн Э.Энхбат начны эмчилгээний зардлыг босгохоор бөхчүүд хандив цуглуулж эхлээд байсан юм.