Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад, тэрээр “тодорхой зүйл нэмж яриагүй” байна

Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад, тэрээр “тодорхой зүйл нэмж яриагүй” байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн 20 хоногийн хугацаатай цагдан хоригдоод буй. 

Тодруулбал, тэд Булган аймгийн АН-ынхантай уулзаж, дараа нь “Залуу монгол корпорац”-ын байранд ирж архи ууж, маргалдах үед нь нэр бүхий телевизийн  2-3 сэтгүүлч, ажилтан хамт байсан бөгөөд тэднээс Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид гэрчийн мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээлж буй. 

Харин тус хэргийн улмаас Э.Энхбатын гавлын яамны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл үүссэн талаар эх сурвалж мэдээлж буй. 

Э.Энхбатыг "Хүннү эйр" компанийн тусгай нислэгээр БНСУ-д хүргэжээ

Иймд түүнийг өчигдөр /2021.04.12/ “Хүннү эйр” компанийн тусгай үүргийн нислэгээр БНСУ руу авч явсан байдаг. Ингэхдээ түүний биеийг онгоцонд хянах ГССҮТ-ийн эмч, сувилагч нарыг дагалдуулан явуулжээ. Тусгай үүргийн нислэг болон эмчилгээний урьдчилгаа төлбөрийг Н.Түвшинбаяр гаргасан бол бөхчүүд ч тодорхой хандив цуглуулж өгсөн байдаг. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүний эмчилгээнд зориулж тодорхой мөнгөн тусламж үзүүлсэн гэх мэдээлэл бий. Харин Н.Түвшинбаяраас Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид дахин мэдүүлэг авах болсон ч тэрээр нэмж тодорхой зүйл яриагүй талаар “Өнөөдөр сонин” нийтэлжээ. 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө