Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсан таван иргэнийг илрүүлжээ

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсан таван иргэнийг илрүүлжээ

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ.

Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 21:00 цагийн үед БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1988-1977 онд төрсөн Д, М, М,Б, М нарын 5 этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг ЭЦА-ны алба хаагчид илрүүлэн БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тиймээс иргэдийг хөл хорионы өдрүүдэд хууль бус мөрийтэй тоглоом тоглохгүй байхыг анхааруулж байна.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө