Завханы Улиастайд 72 цагийн тэг зогсолт хийлээ

Завханы Улиастайд 72 цагийн тэг зогсолт хийлээ

Тус аймагт 72 цагийн тэг зогсолт хийгээд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Учир нь “Улаанбаатар хотоос Улиастайд ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэдийн шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан бөгөөд эдгээр гурван иргэнийг аймгийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Өнөөдөр эдгээр иргэдийн PCR шинжилгээг хийлгэхээр Ховд аймаг руу явуулжээ.

Тухайн иргэд 4-р сарын 4-ний өдрийн өдрийн 12.00 цагт Их-Уул сумын постоор нэвтэрч Улиастай хотод ирсэн. Хоёрдугаар сарын сүүлчээр аавыгаа ходоод тайруулах хагалгаанд оруулахаар Улаанбаатар хот руу авч яваад хагалгаагаа хийлгээд буцаж ирсэн. Улаанбаатар хотод 4-р сарын 1-ний өдөр PCR шинжилгээгээ өгөөд 3-ны өдөр хариугаа аваад тэр оройдоо наашаа гарчээ. 11-ний өдөр хүртэл гэртээ тусгаарлалтад байж байгаад тусгаарлалтаа зөрчин нэг иргэн нь айлд очсон байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтлын 47 иргэний PCR шинжилгээг мөн Ховд аймаг руу 4-р сарын 18-ны өдөр явуулахаар болжээ. Иймд өнөөдөр 06:00 цагаас 72 цагийн тэг зогсолтыг Улиастай хотод эхлээд байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө