Өвөрхангай аймагт гэрийн тусгаарлалт зөрчсөн 216 иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болжээ

Өвөрхангай аймагт гэрийн тусгаарлалт зөрчсөн 216 иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болжээ

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд 1322 иргэн гэрийн ажиглалтад байгаа ажээ. Мөн тус аймгийн Шуурхай штабаас эдгээр иргэдийн орсон, гарсан хөдөлгөөнийг бүртгэл хяналтын систем ашиглан тогтмол хянаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрийн ажиглалт зөрчсөн 216 иргэний мэдээлэл Шуурхай штабт ирсэн бөгөөд дэглэм зөрчсөн иргэдтэй утсаар холбогдож, гэртээ байхыг анхааруулж байгаа ч, иргэд гадуур сэлгүүцэх, худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх явдал нэмэгдэх болжээ. Иймд өнөөдрөөс эхлэн гэрийн ажиглалтад байх хугацаанд хөдөлгөөнд оролцож, олон нийтийн газраар үйлчлүүлж, өндөр эрсдэл үүсгэж буй иргэдийг олон нийтэд мэдээлж, хуулийн дагуу торгууль ноогдуулж, хариуцлага тооцохоор болсон байна.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө