Самарт явж байсан зургаан залуу машиндаа угаартаж, нас баржээ

Самарт явж байсан зургаан залуу машиндаа угаартаж, нас баржээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самарт явж байсан зургаан иргэн бүхээгтэй машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж нас барсан байдалтай олдсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Хэргийг тодруулбал тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд машинаа халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, зуухныхаа амыг бүрэн тагласан эсэхээ байнга шалгах, түлээ нүүрсээ бүрэн шатаан хэрэглэхийг иргэддээ анхааруулж байна.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө