Байлдагч Х-ын аав: Дарамт шахалт байна уу гэхэд “Цэргийн нууц” гэдэг байсан

Байлдагч Х-ын аав: Дарамт шахалт байна уу гэхэд “Цэргийн нууц” гэдэг байсан

Энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Х, М нар харуулын дарга 34 настай Ж.Гэрэлт-Одыг буудаж амь насыг нь бүрэлгээд галт зэвсэг болон байлдааны 40 гаруй сумын хамт авч, оргосон хэрэг гарсан.

Харин энэ тэднийг хэрэг гарснаас гурав хоногийн дараа саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэрэгт сэжиглэгдээд буй Х-ын аав хэлэхдээ “Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуухад бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан” гэж өгүүлжээ. 

Харин Х-ын нутаг болох Ховд аймгийн Чандмань сумын иргэн Г "Өдрийн сонин"-нд өгсөн мэдээлэлдээ, “Х нь аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний аав ээж нь төлөв түвшин зантай. Удмын малчин хүмүүс. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсан болов уу. Х өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд “Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна” гэж надад ярьж хэлсэн удаатай хэмээн өгүүлжээ. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө