Оюутолгойн асуудлаар ял сонссон С.Баярцогт нарын асуудлыг УДШ ирэх баасан гарагт хэлэлцэнэ

Оюутолгойн асуудлаар ял сонссон С.Баярцогт нарын асуудлыг УДШ ирэх баасан гарагт хэлэлцэнэ

АТГ-аас ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон. 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг дөрвөн жил найман сар болгон бууруулсан. Харин тэрээр Улсын Дээд шүүхэд хандаад буй. Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх ирэх баасан гарагт С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр болжээ.