Цахим гаваа эвдсэн иргэнийг ялыг хорих ялаар сольжээ

Цахим гаваа эвдсэн иргэнийг ялыг хорих ялаар сольжээ

Цахим гав буюу хөнгөн ялтнуудын зорчих эрхийг хязгаарлах ял энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Цахим гавын тусламжтайгаар хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг хянаж, тэдэнд гэр бүлтэйгээ байх, сурч боловсрох боломжийг олгох мөн хорих зардлыг хоёр дахин бууруулах боломжтой гэж албаныхан мэдэгдэж байсан юм.

Тэгвэл прокурорын газрын мэдээлснээр 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар  шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулсан байна. Тодруулбал, нийслэлд 4, орон нутагт 8 хүнд дээрх шийтгэл оногдуулснаас 1 хүнд шүүхээс тогтоосон ялын хугацаа дуусчээ. Эдгээрээс нэг 1 ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.