Халдвараар нас барсан иргэдийн зөвхөн чандартай нь салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрч байна

Халдвараар нас барсан иргэдийн зөвхөн чандартай нь салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрч байна

Манай улсад коронавирусийн халдварын улмаас 29 хүн нас бараад байна. Харин халдварын улмаас нас барсан иргэдийн цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхгүй, эмнэлгийн байгууллага тусгай журмаар шатааж, устгах шаардлагатай гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдэж буй. 

Иймд Зоонозын өвчин судлалын үндэсний төв нас барсан иргэдийн цогцсыг тусгай журмаар чандарлаж байгаа ажээ. 

Тэгвэл нөхцөл байдлаас шалтгаалан талийгаачийн шарилтай бус, чандарлах ажиллагаа бүрэн хийгдсэний дараа зөвхөн чандартай нь салах ёс хийх боломжийг ар гэрийнхэнд нь олгож байгаа ажээ. Түүнчлэн чандрыг ар гэрийн хүмүүсийнх нь хүсэлтээр хөрсөнд, суваргад эсвэл хүндэтгэлийн хананд гээд аль ч хэлбэрээр залж байгаа ажээ. Учир нь ДЭМБ-аас өнгөрсөн хугацаанд бусад улс орнуудад коронавирусийн халдварын улмаас нас барагсдын цогцсыг ар гэрт нь өгч, оршуулах зан үйлийг бүрэн хориглосон юм.

Б.БЯМБАСҮРЭН




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө