Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийг шүүж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийг шүүж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнг хүчирхийлэл үйлдсэн, хүний бие махбодод халдсан, мансуурсан зэрэг үндэслэлээр шүүхээр болсон. Шүүх хурал өнөөдөр /2021.04.14/ товлогдсоны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тодруулбал, хоёр хоногийн өмнө уг шүүх хурал товлогдсон боловч Т.Дэлгэрмөрөнгийн зүгээс  хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.