УИХ-ын гишүүн Б.Бейсенийг яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Бейсенийг яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим эмч нар иргэдээс хахууль авч хөдөлмөрийн чадвараа алдсан гэх группт оруулдаг байсан тухай мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард дэлгэгдсэн.

Тодруулбал, “Баян-Өлгий аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж,  эрүүл саруул хүнээс хахууль авч хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар  групп буюу тахир дутуугийн  тэтгэмж олгож байна. Эмч нар сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн  сонгуульд ашиглах болсон” гэсэн байдаг.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бейсенийг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига авсан эмч нарын хэрэгт холбоотой гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бололтой.