ТУШААЛ: Зөвшөөрөгдсөн байгууллага, иргэний автомашиныг QR кодоор зорчуулна

ТУШААЛ: Зөвшөөрөгдсөн байгууллага, иргэний автомашиныг QR кодоор зорчуулна

Нийслэлд тогтоосон хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Харин энэ хөл хорионы сунгасан хугацаанд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг чангатгана гэж мэдэгдэж буй. 

Иймд ирэх тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллага, иргэдийн автомашиныг QR кодоор зорчуулахаар болж, Шадар сайд С.Амарсайханы тушаал гарсан байна. 

ТУС ТУШААЛД: “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн авто машинаар замын хөдөлгөөнд /QR код/-оор оролцоход бэлтгэж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай” гэжээ. 

Шадар сайдын тушаал