Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байсан тасагт ажиллаж байсан сувилагч өчигдөр орой цонхоор унаж, нас барсан хэрэг гарсан гэдгийг тус эмнэлэгт ажилладаг эх сурвалж бидэнд мэдээллээ. Мөн тэрээр “тухайн сувилагч юунаас болж цонхоор унасныг мэдэхгүй байна” гэсэн юм. Харин энэ талаар ЦЕГ болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭМЯ-наас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
