ЦЕГ: Нэгдүгээр эмнэлгийн зургаан давхраас хүн унаж нас барлаа гэсэн дуудлага ирсэн

ЦЕГ: Нэгдүгээр эмнэлгийн зургаан давхраас хүн унаж нас барлаа гэсэн дуудлага ирсэн

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн коронавирусийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна" гэв.