“Хэн хамгийн их архи уух вэ” тэмцээнд орж АМИА АЛДСАН залуугийн хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ

“Хэн хамгийн их архи уух вэ” тэмцээнд орж АМИА АЛДСАН залуугийн хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ

2020 оны нэгдүгээр сарын 10 -ны өдрийн баасан гарагт хотын төв шинээр нээгдсэн “Gold room” бааранд “Хэн хамгийн их архи уух вэ” гэх тэмцээнийг тэнд байсан залуусын дунд зохиосон байдаг.

Харамсалтай нь тус тэмцээнд оролцсон Ө гэх залуу төд удалгүй “Дотор муухайраад байна” гэсээр газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Тухайн залуу нь Энэтхэгт IT инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн, 3 охины эцэг, 27-хон настай нэгэн байсан гэдэг. Мөн амь хохирогч нь УИХ-ын нэгэн гишүүний зөвлөхийн хүргэн байсан төдийгүй, парламентын сонгууль ойртсон байсан тул тус мэдээллийг ихэд нууцалж байв.

Тэгвэл “Gold room” гэх үйлчилгээний эзэнд үүсгэсэн хэргийг саяхан хэлэлцээд цагаатгасан байна. Харин цагаатгах тогтоолыг прокурорын байгууллагаас эсэргүүцсэн тул шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө